YouTube нь Дональд Трампын сувгийг сэргээжээ

Технологи-360

Альфабит Инк-ийн эзэмшдэг YouTube нь 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитол Хилл дэх үхлийн үймээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын сувагт хязгаарлалт тавьж, хоёр жил гаруй хугацаанд зогсоосны дараа эргэн сэргээж байгаагаа өнгөрөгч баасан гарагт мэдэгджээ.

Дональд Трампын хувьд 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших гэж байгаа тул гурван томоохон технологийн платформ дээрх 146 сая дагагчтай  түүнд улс төрийн хөрөнгө босгох боломж нээгдсэн, түлхүүр автомашинууд нь гэж ойлгож болно гэж эх сурвалж дурдсан байна. 

YouTube-ийнхэн твиттер хуудсандаа, 

"Бид сонгууль дөхөхөд үндэсний томоохон нэр дэвшигчдийн саналыг ижил тэгш сонсох сонгогчдын боломжийг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ бодит ертөнц дэх хүчирхийллийн эрсдэлийг анхааралтай ажиглах болно”

гэж дурджээ.

Meta Platforms Inc энэ оны эхээр Трампын Facebook болон Instagram хаягийг сэргээсэн бол 11-р сард түүний твиттер хаягийг шинэ эзэн Элон Маск сэргээсэн юм. 2021 онд Конгресс Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдены ялалтыг баталгаажуулж эхлэх үед Трампыг дэмжигчид АНУ-ын Капитол руу дайран орсны дараа  түүнийг хүчирхийлэлд өдөөн турхирсан гэж  үзэн видео цацах YouTube платформыг хориглосон юм. Трамп 2016 оны сонгуулийн кампанит ажил болон ерөнхийлөгчийн албан тушаалынхаа туршид өрсөлдөгчдөө доромжилж, өөрийн дагалдагчдыг бий болгох зорилгоор олон нийтийн сүлжээн дэх хаягуудыг ашиглаж байсан гэж шүүмжилдэг.  Манхэттэн дүүргийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа үйл явц одоо ч үргэлжилж байгаа юм.