Электрон түлш нь автомашин бүрийг цахилгаанаар солих шаардлагагүй, харин CO2 ялгаруулалтыг саармагжуулна

Технологи-360

Европын холбооноос төлөвлөсөн цахим түлшийг ханган нийлүүлэгчид болон газрын тосны томоохон компаниуд дэмжиж байгаа ч  мөн автомашинаа хүнд батарейгаар ачаалахыг хүсэхгүй хэд хэдэн үйлдвэрлэгч ч байгаа юм.

Пиёх, Поршэ, Мазда зэрэг машин үйлдвэрлэгчид энэ технологийг өргөнөөр дэмжиж байна. Ялангуяа Порше компанийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хамгийн анхны арилжааны үйлдвэр 2021 онд Чилид нээгдсэн. BMW компани "Прөмийтиэс Фүэлс" цахим түлшний гарааны компанийн батерейны цахилгаан технологид 12.5 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр цахим түлш бидний машиныг үнэхээр ногоон болгож чадах уу? Дэмжигчдийн үзэж байгаагаар цахим түлш нь автомашин бүрийг цахилгаанаар солих шаардлагагүй, одоо байгаа автомашины CO2 ялгаруулалтыг бууруулах боломж олгох замыг чиглүүлж өгнө.  Шүүмжлэгчид цахим түлш үйлдвэрлэх нь маш үнэтэй, эрчим хүч их шаарддаг гэдгийг онцолж байна. Мөн зарим хүмүүс цахим түлшийг машинд биш, нийтийн тээвэр, агаарын тээвэр гэх мэт нүүрстөрөгчөөс ангижрахад хэцүү салбарт нөөцлөх ёстой гэж үздэг байна. Грийнпийс-ийн төлөөлөгч Бенжамин Стефан  "Бидэнд цахим түлш хэрэгтэй болно, гэхдээ бидэнд өөр хувилбар байхгүй нисэхийн салбарт маш их түлш хэрэгтэй. Машины хувьд энэ шийдэл нь бүхэлдээ үр ашиггүй, учир нь бид үүнийг үйлдвэрлэхэд маш их цахилгаан хэрэгтэй." гэжээ.