Улс төр

АНУ-ын Нью Йорк хотын амбан захирагч асан, тэрбумтан Майкл Блумберг ирэх 2020 онд улс орондоо болох ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр шийджээ. 77 настай Блумберг Америкийн Ардчилсан намаас Алабама мужид болох анхан шатны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр баасан гарагт бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ.

Майкл Блумберг ийнхүү бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн хэдий ч сонгуульд өрсөлдөх тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх эрхийн төлөө одоогийн байдлаар нийтдээ 17 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдээд байна. Тэднээс намын доторх сунгаанд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, Массачусетс мужийн сенатч Элизабет Уоррен, Вермонт мужийн сенатч Берни Сандерс нарыг намын праймеризд оролцох хамгийн хүчтэй нэр дэвшигчид гэж тооцож байгаа юм. Майкл Блумбергийн хувьд тэрээр 2016 онд сонгуульд оролцохоор дэвшиж байсан ч намын сунгаанаас сайн дураараа гарч байжээ.

Майкл Блумберг Forbes сэтгүүлээс гаргасан жагсаалтад 55,5 тэрбум долларын хөрөнгөөрөө 9-рт жагсдаг байна.