Улс төр

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жаэ Ин өчигдөр засгийн газрын гишүүдтэй уулзахдаа, манай улс хоёрдугаар улиралд эдийн засгийн уналттай байсан ч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бусад гишүүн орнуудаас харьцангуй нөхцөл байдал сайн байгаа тухай онцолжээ.

Үүнээс гадна ирэх улиралд эдийн засгийг сэргээх бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллана гэж мэдэгдсэн байна. Тиймээс иргэдийг Засгийн газраа дэмжин, эдийн засгийн сэргэлт, өсөлтийг бий болгоход дэмжин ажиллах хэрэгтэйг уриаллаа. Энэ оны 4-6-р сар хүртэл Өмнөд Солонгосын эдийн засаг 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.

Ерөнхийлөгчийн онцолсноор, дотоодод аялах иргэдийн тоо нэмэгдэж, экспортын хэмжээ нэмэгдсэн нь яаралтай тусламжийн санд эерэгээр нөлөөлж байгаа юм. Тиймээс эдийн засаг сэргэнэ гэж найдаж байгааг Ерөнхийлөгч Мүн Жае Ин хэлжээ.