Улс төр

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Польш, Литва улстай хилээ хааж, өрнөдийнхнөөс жагсаал цуглаан өдөөж байгааг анхаарууллаа. Энэ улсад ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн, түүнийг дахин сонгууль явуудах эсвэл огцрохыг шаардаж байгаа юм. АНУ, Европын холбооны зүгээс ч Александр Лукашенког улам бүр шүүмжилсээр байна. Зарим орнууд Беларусийн сонгуулийг шудрага байлгахыг хүсэн тэмцэж байгааг Лукашенко буруутган, улс орны дотоодын хэрэгт оролцохгүй байхыг анхааруулсан. Тэрбээр

“Бид дотоод асуудлаа ч шийдэж амжаагүй байхад Польш, Литван зэрэг улсуудтай дайны байдал үүсгэмээргүй байна”

гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна гудамжинд үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг хяналттай болгохоор гаргасан цэргүүдээ татаж байгаа ч, армийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд бэлэн гэдгийг тэрбээр анхааруулжээ.