Үйл явдал

Одоогоос 3 жил хагасын өмнө байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн сүйдээд байсан Кумамото сүмийн сэргээн босголтын ажил дуусч, эхний ээлжинд үйл ажиллагааг нь хэсэгчлэн сэргээгээд байна. Энэ амралтын өдрүүдэд Кумамото сүмийг хэсэгчлэн нээж, мөргөлчид болоод аялагч жуулчдыг нэвтрүүлж эхэлсэн байна. 

2016 онд болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Японы баруун өмнөд хэсэгт байрлах эртний сүм хийдийг сэргээн засварлах ажил дуусчээ. Одоогоос 3 жилийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа сүмийн барилгыг олны хөлөөс хааж, сэргээн босгох ажил явуулж эхэлсэн юм.  Тэгвэл өнөөдөр сүмийн гол барилгын сэргээн засварын ажил үндсэндээ дуусч, эргэн тойрны тохижилтын ажил үлдээд байгаа гэнэ. Японы Кумамото мужийн нутаг дэвсгэр дэх эртний Кумамото сүмийг 16-р зууны үед, цэргийн жанжин Като Киёмаса бариулж байжээ.