Цар тахлын эсрэг дархлаажуулалтад иргэд идэвхитэй хамрагдаж байна. Өчигдрийн мэдээллээр өдөрт 94 мянга гаруй иргэн вакцин хийлгэсэн гэж байсан бол өнөөдөр 122 мянга гаруй иргэн дархлаажуулалтдаа хамрагдсан гэлээ. Вакцины эхний тундаа хамрагдснаас хойш 21 хоносон бол дараагийн тунгаа хийлгэхээр харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандахыг ЭМЯ-аас мэдээллээ. Дархлаажуулалтын цэгүүдийг багасах гэж байгаатай холбоотойгоор иргэдийг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа. Дархлаажуулалтын цэг багасахаар явуулын багаа нэмэгдүүлж гэрээсээ гарах боломжгүй өндөр настай иргэдийг дархлаажуулна гэлээ. Улсын хэмжээнд 1,037,675 хүн эхний тундаа хамрагдсан бол 2 дахь тундаа 494847 мянган иргэн хамрагджээ. Мөн орон нутагт вакцины хүртээмж нэмэгдснээр дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо өссөн байна. Тухайлбал, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймагт дархлаажуулалтын хувь өндөр байна.