Үйл явдал

Филиппинд хүчтэй газар хөдлөлт болжээ. Филиппины Минданао арлын орчимд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт үзэгдэлд хүний амь нас үрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн голомт Минданао арлын Давао хотоос баруун зүгт 35 км зайтай газарт, газрын 20 км-ийн гүнд байжээ. Энэ нь Филиппинд сүүлийн хоёр долоо хоногт болж байгаа 3 дахь хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тэгвэл гамшигт үзэгдлийн улмаас нийтдээ 20-иод хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас мянгаад барилга байшин хэсэгчлэн нурж сүйдсэн байна.

Мянган арлын нутаг гэгддэг Филиппин нь Номхон далайн бүсийн галт тойрогт багтдаг, газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд байрладаг улс орон юм. Тиймээс Филиппинд газар хөдлөлт ойр ойрхон болдог байна.