Үйл явдал

Японы Йокохама мужийн эрэгт хөл хорионд ороод байгаа Diamond Princess хөлөг онгоцон дээр коронавирусын халдвараар өвчилсөн зорчигчдын тоо 135-д хүрчээ. 

Аяллын хөлөг онгоц Кагошима-Хонконг-Окинава чиглэлд аялал хийгээд эргэн боомтод ирэхдээ зорчигчдын дунд коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрснээс боомтын дэргэд зангуугаа буулган, хөл хорионд ороод байгаа юм. Тэгвэл хөлөг дээр вирусын халдварт өвчний тохиолдол нэмэгдэж өнөөдрийн байдлаар 135 болж өсөөд байна. Ингэхдээ хөлөг онгоцон дээр яваа зорчигсдын дунд халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа зорчигсдыг тусгаарлан, коронавирусын тест явуулж байгаа юм. Түүнчлэн өвчний шинж тэмдэг илэрсэн зорчигсодтой ойр байсан хүмүүсийг тусгаарлан шалгаж байна.