Үйл явдал

ОХУ-ын Рязан мужийн Елатма тосгонд дөрөвдүгээр сарын 5-ны оройн 22 цаг орчимд таван хүн буудуулж нас баржээ. Тус тосгоны нэг залуу оройн цагаар хэт чимээтэй байсан гэх шалтгаанаар тагтан дээрээсээ бүлэг хүмүүстэй маргалдсан байна.

Ингээд тэрээр ан хийдэг винтов буугаар тэднийг буудаж амь насанд нь хүрчээ. Мөрдөн байцаах газрын мэдээлснээр

“Нас барагсад дунд дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй байсан. Тэд газар дээрээ нас барсан”

гэж ярьжээ.