Үйл явдал

БНХАУ-ын Тианжин хотоос машин, эд хэргсэл, ачаа барааг манай улсын нийслэл Улаанбаатар руу шууд хүргэдэг боллоо. Хамгийн эхний галт тэрэг Лхагва гарагийн өглөө Улаанбаатар хотыг чиглэн гарсан байна.

Манай улсыг чиглэсэн ачааны галт тэрэг нь 2015 төлөвлөгдсөн Хятад-Европ хоорондын галт тэргээр ачаа тээвэрлэх ажлын хүрээнд Тианжин хотын эхний аяллаа үйлдэж байгаа галт тэрэг боллоо. Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос, Япон Улсуудаас Улаанбаатарыг зорин ирдэг ачааны галт тэрэг нь эхлээд Тианжин хотод зогсдог болсон байна. Ингэснээр өмнө нь Солонгос, Японоос 7 хоног явдаг байсан галт тэргүүд 5 өдөрт 1583 километр замыг туулж зорьсон газартаа хүрэх юм. Энэхүү тээвэрлэлт нь гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна тээврийн зардлыг өмнөхөөс илүү бууруулж байгаа юм. Энэ оны нэгдүгээр сараас дөрвөн сар хүртэлх хугацаанд БНХАУ-ын төмөр замын экспресс нь 2920 удаагийн ачаа тээвэрлэлтээр 262 мянган фунт ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны энэ үеэс 27 хувиар өссөн байна. Энэ жилийн эхээр 620 мянган тонн ачааг илгээж, 40 мянган стандартны контейнерийн ачаа явуулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 84 хувиар өссөн сайн үзүүлэлт юм.