Үйл явдал

Японы нийслэл Токио хотод өнгөрсөн Даваа гарагаас хөл хориог сулруулж хөл хорионы 1-р зэргийн байдалд шилжсэн. Ирэх Даваа гарагаас Токио хотод хөл хорионы 2-р зэргийг эхлүүлэх тухай хотын захирагч Юрико Койке мэдэгджээ.

Хөл хорионы 2-р зэрэг гэдэг нь сургууль, асрамжийн газар, фитнес заал, үзвэр үйлчилгээний газар, их дэлгүүрүүд зэрэг байгууллагууд нээгдэх боломжтой хэмжээний үечлэл юм. Энэ улсын ресторан, хоолны газрууд манай улсын адил оройн 22:00 цагт үйл ажиллагаагаа дуусгахаар зохицуулсан байна.