Үйл явдал

Манай дэлхийд гэнэт тархсан ковид-19 халдвар иргэдийн маш олон төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж хойшлуулагдсан. Цар тахлын үеэр хуримаа хийхээр төлөвлөөд байсан хосууд одоо нөхөж хуримын ёслолоо хийснээр БНХАУ-д хуримын үйл ажиллагаа маш их зохиогдох болжээ. Хуримлахаар төлөвлөсөн хосуудад халдварын шинжилгээ хийж байгаа юм байна.

Цар тахлын голомт Ухань хотод хөл хорио суларсан ч өмнөх шигээ энгийн амьдралын хэвшилд хараахан ороогүй байгаа юм. Хөл хориог сулруулаад ердөө 1 сар болж байна. Харин энэ хотын улсын бүртгэлийн газраас хосууд ирж хуримаа хийх нь их байгаа тухай мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн мөн өдөртэй харьцуулахад гэрлэхээр төлөвлөж байгаа хосуудын тоо 3 мянгаар их байгаа юм. Үүнийг даган хуримын хувцас, эд хэрэгсэл зардаг дэлгүүрүүд үнээ нэмэн, орлого ч сайтай байгаа тухай эх сурвалжид мэдээлсэн байна.

Зарим хос төлөвлөгдөж байсан гэрлэлт нь хойшилсноор бие биенээ илүү таньж мэдэн, хайрлах сэтгэл нь нэмэгдэж хурим, гэрлэлт, гэр бүлийн үнэ цэнийг ойлгосон хэмээн ярьжээ.