Венесуэлын нийслэл Каракас хотын иргэд тоть шувуугаа тоолж байна. Хотод жигүүртэн шувуу, тэдгээрийн төрөл зүйлийг тоолох аян эхэлжээ.
Каракас хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд шувуу судлаачид, сонирхогчид цугларч “ням гарагийг шувуудтай хамт” нэртэй аянд оролцсон байна. Тэд ийнхүү цугларч, шувуудыг төрөл зүйлээр нь ялган тоолж, өөрсдийн хийсэн ажиглалтын дүнг эрдэмтэд, экологичдын багт хүлээлгэн өгөх юм. Эдгээр ажиглалтаас эрдэмтэд шувууны төрөл зүйл, тоо толгойг багцаалан гаргах гэнэ.