Францын нэртэй жүжигчин Жерар Депардье шүүх байгууллагаас зугтах аргагүй болжээ

Энтертэйнмент

Францын нэртэй жүжигчин Жерар Депардье шүүх байгууллагаас зугтах аргагүй болжээ. Парис хотын шүүх Францын нэртэй жүжигчний эсрэг хэргийг хүчингүйд тооцохоос татгалзан, ойрын хугацаанд авч хэлэлцэхээр тогтсон байна. 

Жүжигчин Жерар Депардьег 2018 оны 8-р сард залуу жүжигчин Шарлотт Арнод ёс бусаар хандаж, дотно харилцаанд орохыг шаардан, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсанд буруутгаж байгаа юм. Жүжигчин эмэгтэй Парис хотын шүүхэд Депардьегийн эсрэг гомдол гаргажээ. Жерар Депардье түүний нэр холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаан дээр хэргийг хаалгахыг хүсч байсан юм.