Үйл явдал

Англи Улсын Үндэсний эрүүл мэндийн газраас ковид-19 вирусний эсрэг биетийн оношлуурыг амжилттай гарган авсан тухайгаа мэдэгдлээ. Эсрэг биетийн оношлуурыг ковид-19 халдвараар өвчилсөн болон өвчлөөгүй аль ч хүн дээр ашиглан шинжилгээ хийж болно.

Шинжилгээгээр эсрэг биет үүссэн буюу хариу эерэг гарвал шинжилгээ өгсөн иргэн өмнө халдвар авсан бөгөөд эсрэг биет үүсэн ахиж халдвар авах боломжгүй гэсэн утгатай. Одоогоор АНУ, Япон улсад ч мөн энэ төрлийн оношлуурыг үйлдвэрлэн хэрэглэх болсон. Англи Улсын хувьд хамгийн эхэнд эрүүл мэндийн ажилтнууд дээр шинжилгээ хийгдэхээр болжээ.