Украинд ажиллаж байсан Америк сэтгүүлч буудуулж амиа алдлаа

Үйл явдал

АНУ-ын шилдэг сэтгүүлчдийн нэг Брэнт Рэнауд Украин улсад ажиллаж байгаад Оросын цэргийн суманд оногдож амиа алдсан талаар Ням гарагт Киевийн цагдаа нар мэдэгдлээ.

Тэрээр Ирпин хотод байсан бөгөөд өөр нэгэн сэтгүүлч Хуан Арредондо бэртэл авчээ. Киевийн цагдаа нарын мэдэгдэлд 50 настай Рэнаудын цогцос, гадаад паспорт болон Нью-Йорк Таймс агентлагт ажилладаг болохыг нь батлах үнэмлэхний зургийг оруулсан байжээ.

Мөн мэдэгдэлдээ “Үнэн мөнийг мэдээлж явсан сэтгүүлч хүртэл Оросуудын суманд оногдож амиа алдлаа”

гэсэн байна.

Рэнаудаас гадна өөр нэгэн Америк зураглаач Евхэний Сакун Киевийн телевизийн барилгын бөмбөгдөлтөнд амиа алдсан юм.