АНУ болон бусад улс орнууд ОХУ-тай худалдааны харилцаагаа тасалж байна

Үйл явдал

АНУ болон бусад улс орнууд ОХУ-ын талтай худалдаа наймаа, арилжаа хийх хэлэлцээрээс гарч байна. Энэ талаар баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Түүнчлэн Вашингтон Москвагийн эсрэг ээлжит хоригоо авч, өмнөх хязгаарлалтаа чангатгахын зэрэгцээ Оросоос авах бараа бүтээгдэхүүнийг жагсаалтыг шинэчлэн нэмсэн байна. 

Вашингтоноос гаргасан ээлжит шийдвэрийн дагуу Оросоос далайн гаралтай бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа, алмааз эрдэнийн чулуу зэргийг нэмж оруулжээ. Жо Байден энэ талаар мэдэгдэхдээ: -Оростой байгуулаад байсан худалдааны гэрээ хэлцлийг цуцалснаар Оросын талд Америктай бизнес, худалдаа арилжаа хийхэд хүндрэлтэй байх болно. Бид дангаар биш, дэлхийн бусад улс орнуудтай нэгдэн Оростой худалдааны гэрээгээ цуцалснаар Оросын эдийн засагт маш хүчтэй цохилт өгч байна. Оросын эдийн засаг бидний өмнөх хоригоос шалтгаалан ихээхэн алдагдал хүлээгээд байгаа юм. Бид цаашид ч Путины эсрэг илүү хүчтэй цохилт өгсөөр байх болно гэжээ.