Үйл явдал

Дэлхийд хамгийн их коронавируст халдвар бүртгэгдсэн Англи Улсад хөл хорионы дэглэмийг сулруулж эхэлсэн. Гэсэн хэдий ч иргэд бөөгнөрөл үүсгэн олноороо цуглахыг хориглосон хэвээр байгаа юм. Харамсалтай нь зуны улирал эхэлж аялж зугаалах үе ирснээр Английн Бурнмаут, Сандбанкс, Дорсэт зэрэг далайн эргүүд иргэдийн бөөгнөрөл дүүрчээ.

Энд хэдэн зуу биш хэдэн мянган иргэн байгаа тухай CNN агентлаг мэдээлсэн юм. Үүнээс гадна амарч байгаа иргэд амны хаалт огтхон ч зүүгээгүй байгаа нь халдварын хоёр дахь аймшигт тахлын давлагааг эхлүүлэх вий гэсэн айдас үүсгээд байна. ДЭМБ-аас хөл хориог яаран цуцлах нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг БНХАУ харуулж байна хэмээн анхааруулсан. Харамсалтай нь энэ мэтчилэн хэнэггүй хандаж байгаа нь дэлхийн хэмжээнд аюулыг нэмэгдүүлсээр байна.