Үйл явдал

Өчигдөр АНУ-ын Харшил халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Антони Фаучи өчигдөр “CNN” агентлагийн сэтгүүлч Элизабет Контой ковид-19 халдварын вакцинтай холбоотой асуудлаар цахим ярилцлага хийлээ. АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гурван коронавирусийн вакцин гарган авах төсөл ирэх гурван сард томоохон хэмжээний клиник туршилт судалгаа явуулахаар төлөвлөгдөж байна.

Цахим ярилцлагын үеэр антони Фаучи

"Ямар ч төрлийн вакцин 100 хувь хамгаална гэсэн баталгаа байдаггүй бөгөөд хамгийн дээд тал нь улаан бурхны халдварын эсрэг 97-98 хувь хамгаалах вакцин гарган авч байсан"

тухай дурдан, коронавируст халдварын эсрэг вакцины хувьд шинжлэн тогтоож байж хэдэн хувь хамгаалахыг тодорхой мэдэгдэнэ гэсэн ч,

"Ойролцоогоор 77 хувь хамгаалах байх гэсэн таамагтай байгаа тухай хэлсэн байна. Гэхдээ яг энэ хэмжээнд хүрэхэд ч амаргүй учраас 70-75 хувь байж чадвал үүнд баярлах нь зүйтэй"

хэмээжээ. Үүнээс гадна АНУ-д ихэнх иргэд коронавирусний эсрэг вакцин хийлгэхгүй гэж байгаа тухай тэрээр хэлсэн юм. Тиймээс Америк Улсын хувьд цар тахлыг бүрэн дарж авна гэдэг эргэлзээтэй гэж онцолжээ.