Токиогийн Дисней паркад “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн зочид буудал нээгджээ

Энтертэйнмент

Японы нийслэл Токио хотноо байрлах Дисней паркад “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн зочид буудал нээгджээ. 

Токиогийн Дисней паркад “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны франчайз эрхийн дагуу сэдэвчилсэн зочид буудал байгуулжээ. Дисней паркийг эзэмшигч оператор компани болох Oriental Land энэхүү төсөлд 250 сая доллар зарцуулсан байна.

Шинэ зочид буудал нь Токиогийн Диснейленд болон Дисней Си паркийн дэргэд байрлаж байгаа юм. Шинээр байгуулсан зочид буудлын нээлт 3-р сард болох ёстой байсан ч цар тахлын халдварын улмаас хойшлогдсон байна.

Oriental Land компани цар тахлын нөхцөл байдал сайжрахтай зэрэгцээд үйл ажиллагаа нь жигдэрч, гадна дотны аялагч жуулчдын урсгал тасрахгүй гэдэгт итгэлтэй байна.