Шанхай хотоос Нью-Йорк хүртэл хоёр цагийн дотор ниснэ

Энтертэйнмент

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод төвтэй Space Transportation агаарын тээврийн компаниас зорчигч тээврийн дуунаас хурдан онгоцыг турших гэж байна. 

Секундын дотор нэг миль буюу 1.6 км хүртэл хурдлах тус зорчигч тээврийн онгоц ашиглалтанд орсноор Шанхай хотоос Нью-Йорк хүртэл ердөө хоёр цаг ниснэ. Энэ нь одоо манай гаригт ашиглагддаг хамгийн хурдан буюу дуунаас хурдан Concorde хөлгөөс хоёр дахин хурдан гэсэн үг. 

Space Transportation компаниас мэдээлснээр 2025 оноос туршилтын нислэгээ эхлүүлж 2030 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тэдний цацсан зар сурталчилгааны дүрс бичлэгээс харахад онгоц 12 зорчигчийн суудалтай.

Тээврийн хэрэгсэл нь босоо тэнхлэгт тэнгэрт хөөрч, аяллын ерөнхий өндөрт хүрмэгц сансрын онгоц өргөгчөөсөө салж, дараа нь сансрын ирмэгийг цагт 7,000 км (4,350 миль) хурдтайгаар нисч, tripod төрлийн онгоцны тусламжтайгаар зорьсон газраа босоо байдлаар буух юм.