Үйл явдал

АНУ-ын нийслэл Сиэтл хотод байрлах Вашингтоны их сургуулийн 121 оюутан коронавируст халдвар авсан нь батлагджээ. Тэдний 112 нь оюутны хотхоны умард хэсэгт байрлах Greek Row хэсгийн байнгын оршин суугчид юм байна.

Халдвар авсан оюутнуудын зарим нь тус газарт амьдардаггүй ч, оршин суугчдаас халдвар авсан байх магадлалтай гэж холбогдох албаныхан үзэж байна. 7-р сарын 3-ны байдлаар тус газрын 15 байшинд амьдарч байгаа 117 оршин суугч халдвар авсан хэмээн мэдээлж байсан.  Хотхоны нийт 25 байшинд мянга орчим оюутан амьдардаг юм байна.