Үйл явдал

“Google”-ийн үүсгэн байгуулагч Сундар Пичай албан хаагчдаа дахин нэг жил гэрээсээ ажиллахыг мэдэгдэн, мэйл илгээжээ.

Ингэснээр 200 мянга орчим албан хаагч ирэх жилийн 6-р сар хүртэл гэрээсээ ажиллахаар боллоо. Долдугаар сарын 6-наас эхлэн Google компани зарим салбар байгууллагуудаа нээхээр төлөвлөж байсан ч, сүүлийн үед Америкт цар тахалтай холбоотой нөхцөл байдал улам хүндэрч байгаа. Тиймээс ийм шийдвэр гаргасан нь зүйтэй гэж ажиглагчид үзэж байна.