Испанийн хаан Хуан Карлос эх орондоо 2 жилийн хугацаанд эзэнгүй байсны дараа эргэн иржээ. Хуан Карлос эх орондоо хэдэн хоног саатаж, гэр бүлийнхэнтэйгээ цагаа хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа юм.
2014 онд Хуан Карлос хаан ширээнээсээ бууж, өөрийн хүү Филиппд хаан суудлаа залгамжлуулан өгсөн юм. Улмаар 2020 онд тэрээр Испани орноо сайн дураар орхин явж байгаагаа мэдэгдэн, Арабын Нэгдсэн Эмиратад амьдрах болжээ. Эх оронд нь Хуан Карлосыг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч нэг ч албан ёсны тогтоол шийдвэр гаргаж байгаагүй юм.