НҮБ-ын Женев дахь салбар зөвлөлд ажиллаж байсан Оросын албан ёсны төлөөлөгчийн газрын зөвлөх Борис Бондарев улс эх орныхоо төлөө ичгүүртэй байна гэж мэдэгдэн албан сэнтийгээсээ бууж байгаагаа мэдэгджээ. Тэрээр Украины дайныг эсэргүүцэн ийм шийдвэр гаргасан байна.
Оросын дипломатч өөрийн цахим хуудсаараа дамжуулан “би эх орныхоо төлөө, Украины дайны төлөө ичгэвтэр байдалд орж байгаа учраас цаашид олон улсын байгууллагад улсаа төлөөлөн ажиллаж чадахгүй” гэж бичсэн байна. Борис Бондарев түүнчлэн “Путины Украины эсрэг өдүүлсэн дайн үнэн хэрэгтээ нэг улс орны эсрэг биш Барууны ертөнцийн эсрэг сөргөлдөөн гэж хэлж болно. Энэ нь зөвхөн Украины ард түмний эсрэг дайны гэмт хэрэг биш мөн Оросын, өөрийн ард түмний эсрэг гэмт хэрэг” гэж нэрлэжээ.
Оросын дипломатчийн энэ үйлдлийн талаар одоогоор Оросын Гадаад хэргийн яам ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, байр сууриа илэрхийлээгүй байна.