Үйл явдал

БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжилсээр байна. Үерийн улмаас 2,500 орчим иргэнийг тусгаарлан, 27 хүн нас барсан болон алга болжээ. Умард Солонгос улсад ч бас хүчтэй аадар бороо үргэлжилсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Өмнөдийн зүгээс Хойд Солонгост 10 сая доллар хандивлалаа.

Энэ нь өнгөрсөн сард Сөүлийг нэгдсэн шинэ сайд томилогдсоноос хойшхи Умардад үзүүлж байгаа анхны хүмүүнлэгийн тусламж юм. Пүрэв гарагт Солонгос хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зөвлөлийн хуралдааны үеэр мөнгөн тусламж явуулах шийдвэрийг гаргасан байна. Хойд Солонгост хэдэн зуун мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг хоол хүнсээр хангах зорилготой. Ирэх долоо хоногт мөнгөн тусламжийг Умардын тал руу явуулна. Үүнээс гадна 36 тонн эрдэнэ шиш, шош, хоолны тос гэх мэт тусламжийн зүйлсийг энэ оны сүүлээр Хойд Солонгост өгөх юм байна. Өнгөрсөн жил Өмнөд Солонгос Умард Солонгост өлсгөлөнд нэрвэгдэж байгаа 10 сая хүнд 4.5 ам.долларын мөнгөн тусламж илгээсэн. Сөүлийн нэгдсэн сайд Ли Ин Ёнг хоёр улсын сайн харилцаанд ихээхэн анхаарч энэ төрлийн ажлыг зохион байгуулсаар байх болно гэдгийг Ариранг телевиз онцоллоо.