Үйл явдал

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун үерт автсан Хвангхаебук дүүрэгт очин, нөхцөл байдалтай танилцлаа. Тэрээр мужийн Унпа хотод очин, хохирол амссан иргэдэд өөрийн нөөцийн үр тарианаас өгнө гэдгээ мэдэгджээ.

Ким  Жон Ун үерийн улмаас хохирол амссан иргэдийг өдөр тутмын хэрэглээний хэрэгслүүд, эм тариагаар хангаж, эвдрэл гэмтэлтэй болсон барилга байгууламжийг яаралтай сэргээн засварлахыг албаныханд үүрэг болголоо. Хойд Солонгосын төв мэдээллийн албанаас мэдээлснээр 600 га будааны тариалан үерт автаж, 700 гаруй байшин барилга эвдрэл гэмтэлтэй болжээ. Азаар хүний амь нас эрстээгүй байна.