Үйл явдал

Нобелийн энхтайвны шагналт, Коста Рикагийн хоёр удаагийн Ерөнхийлөгч Оскар Ариасыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн хоёр эмэгтэй гомдол гарган, хэрэг үүсгэсэн байснаа буцаажээ.

Прокурорын газраас Даваа гарагт

“Хохирогч гэгдэж байгаа хоёр эмэгтэй эрүүгийн хэргийг үргэлжлүүлэхгүй гэж шийдсэн”

хэмээн мэдэгдсэн байна. Ингэснээр экс ерөнхийлөгч хэргийн үйлдсэн байсан ч ял эдлэхгүй юм. Хохирогч гэгдэж байгаа хоёр бүсгүй яагаад гэнэт ийм шийдвэр гаргасан гэдгээ албан ёсоор мэдээлээгүй байна. Гомдол гаргасан Коста Рикагийн мисс асан Ясмин Моралесийн өмгөөлөгч Рафаэль Родригес  гомдлыг буцаан хэргийн шалгах явцыг цуцлах шийдвэр гаргасан тухай тайлбар өгөх боломжгүй гэж мэдэгджээ. Родригес

"Бидний хувьд энэ нь хуулийн түвшинд дууссан"

хэмээсэн байна. Нөгөө хохирогч эмэгтэй нь тайлбар авах гэсэн мессежүүдэд хариу өгөөгүй байна. 2019 онд ерөнхийлөгч асан Ариаст 2014, 2015 онуудад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэсэн хоёр эрүүгийн гомдол гарсан. Харин энэ хэргийг Ариасын зүгээс гүтгэлэг хэмээн няцааж байжээ.