Үйл явдал

9-р сарын 2-ны өдөр АНУ-ын хоёр иргэн /хос/ Мексик Улсад ор сураггүй алга болсон тухай албаныхан мэдээлжээ.  Эрх баригчид Мексикийн хойд хэсэгт орших худагнаас олдсон цогцсыг АНУ-ын алга болсон хоёр жуулчны нэг болохыг тогтоосон тухай албаныхан Даваа гарагт мэдэгдлээ.

Энсенадагаас урд хүн ам төвлөрөөгүй газар нэгжлэг хийж байсан мөрдөн байцаагчид худгийн ёроолд хүний бие байгааг олж мэдсэн байна. Тухайн өдрөөс нэг хоногийн дараа буюу Бямба гарагийн орой өөр нэгэн алга болсон эрэгтэй 65 настай иргэний цогцсыг ойролцоох далайн эргээс  олсон гэж эх сурвалж мэдээлжээ. Калифорни мужийн прокурорын газар мэдэгдэлдээ хохирогчид нь тэтгэвэрт гарсан Ян Хиршсон, Кэти Харви нар болохыг хэлсэн байна. Үхлийн шалтгааны талаар албан ёсны мэдээлэл байхгүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Эрх баригчид амь насаа алдсан хоёр иргэний оршин суудаг газрыг тодорхой мэдээлээгүй ч, зарим орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү хоёр иргэн хоёулаа Калифорнийн өмнөд хэсэгт амьдардаг гэж мэдээлжээ. Далайн эрэг дээрээс олдсон 65 настай иргэн цээжин тус газраа хутгалуулсан байжээ.