Үйл явдал

Умард Солонгос улсын удирдагч хууль бусаар хил давах гэж байсан хүнд коронавирусний шинж тэмдэг илэрсэн байсан учраас хууль бусаар хил давах гэж оролдсон хэнийг ч бай шууд буудах тушаал өгсөн юм.

Мэдэгдэл гарснаас хэдэн өдрийн дараа Өмнөд Солонгосын Штабын дарга нарын дээд албан тушаалтан, дэслэгч генерал Анн Ян Хо 9-р сарын 21-ний өдөр Еёнпёнг арлын өмнө зүгт 1.9 км-ийн зайд усан онгоц, загас барих аж ахуйн газрын ажилтан сураггүй алга болсон гэжээ. Түүнийг Умард Солонгосын хил дээр буудуулсан гэж Сөүлийн албаныхан өчигдөр мэдээлсэн юм. Энэ хэргийн тухай Умард Солонгосын удирдагч Ким Жон Вун албан ёсоор уучлал гуйсан тухай Сөүлийн албаныхан мэдэгдлээ. Ингэхдээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жае Ин-д хандан

“Ийм зүйл болох ёсгүй байсан юм”

гэж хэлжээ. Ким Жон Вун Өмнөд Солонгосыг ерөнхийлөгч болон иргэдийн өмнө чин сэтгэлээсээ уучлал гуйж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ хохирогчийг шатаагаагүй, түүнийг авч явсан хөвөгч шатсан гэдгийг онцолжээ.