Үйл явдал

Их Британийн зэвсэгт хүчний дарга ОХУ-ыг вакцин гарган авсан гэж худал мэдээлэл тараан улс орнуудад итгэл төрүүлж, тэднийг үймүүлж байна хэмээн анхааруулжээ.

Батлан хамгаалахын штабын дарга, генерал Сэр Ник Картер хэлэхдээ энэ төрлийн суртал ухуулгын тактик нь Бээжин болон Москвагийн зүгээс явуулж байгаа улс орнуудын дунд эв нэгдлийг доройтуулах зорилготой "улс төрийн дайн" үүсгэх стратегийг тусгасан гэсэн байна. Тэрбээр нэгэн мэдэгдлийн үеэр

“Оросын талаас вакциныг улс төржүүлэн цар тахлын үеэр иргэдийн анхаарлыг сарниулах зорилготой худал мэдээлэл тарааж байгаа”

хэмээн шуудхан хэлжээ. 7-р сард Украины зүүн хэсэг Луганск дахь Оросын талыг баримтлагчид вакцинтай холбоотой хуурамч мэдээлэл тараасан тухай тэрбээр иш татан, энэхүү мэдээлэлд АНУ Украйны сайн дурын ажилтнуудад вакцины туршилт явуулж, зарим нь нас барсан гэж хуурамчаар мэдэгдсэн гэсэн байна. Ямар ч туршилт явагдаагүйгээс гадна, энэ худал мэдээлэл дэлхийн олон хэл дээр цацагдаж байсан нь Орос улс вакцин гарган авах ажлыг улс төржүүлж байгааг харуулж байна гэжээ.

Үүнээс гадна ОХУ-ыг Их Британийн судлагдаж байгаа коронавирусний вакцины мэдээллийг хулгайлах гэж оролдсон тухай ч мөн дурджээ.