Үйл явдал

Их Британийн засгийн газраас зам тээврийн ослын дийлэнх шалтгааныг жолоо барих үедээ утас ашиглахтай холбоотой гэж үзжээ. Тиймээс жолоо барих үед гар утас ашиглахыг бүрэн хориглосон хуулийн заалттай боллоо.

Зөрчил гаргасан иргэнийг 200 паунд буюу 260 орчим ам.доллар хүртэл торгоно. Үүнээс гадна зургаан оноо хасах юм. Ингэснээр зам тээврийн осол гаргах эрсдэл буурах чухал нөлөөтэй гэж үзэж байна.