Бид олон нийтийн газар гар утсыг хэн нэгэнд төвөг болохгүй зөв зохистой ашиглаж чаддаг уу?

Нийгэм

Монголчууд бид гар утас хэрэглээд 20 гаруй жил болсон ч хэрэглэх соёлд суралцаагүй нь харамсалтай. Тиймээс хүн бүр олон нийтийн газар гар утсыг хэрэглэх соёлд суралцаж, хэн нэгэнд төвөг болохгүй зөв зохистой ашиглаж сурцгаах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Бид олон нийтийн газар гар утсаа зөв зохистой ашиглаж чаддаг болов уу. 

Хэн хүний ажил албыг хурдан шуурхай залгуулдаг гар утсыг хэрэглэх нь харилцааны соёлтой байж, ёс журмыг хатуу баримтлахыг шаарддаг. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илрэх нь бий. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэглээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Мөн гар утсаа хэрэглэхдээ бусдын тав тух, амгалан тайван байдлыг нь хүндэлж анхаарлыг нь сарниулах, түүнчлэн үл хүндэлсэн мэт харагдахаас болгоомжилох нь зүйтэй.

Тэгвэл манай улсад дараах газруудад гар утсыг хааж хэрэглэдэг. Үүнд, кино, концертын танхим, театрт, Сүм, хийд мөргөлийн газарт, Номын сан, уншлагын танхимд, хурал, цуглаан, гэрээ хэлэлцээр, хичээлийн үед, өвчтөн байгаа тасалгаанд, ярилцлага хийж байхад тус тус унтраана гэж үздэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин