Технологи

Данийн эрчим хүчний Nord Stream 2 компани Борнхольм арлаас зүүн өмнөд хэсгээр дайруулан тавих “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих зөвшөөрөл олгожээ. “Умардын урсгал” хий дамжуулах хоолойг барьж байгуулж байгаа Оросын тал өнгөрсөн 4-р сард Борнхольмын орчмоор хоолой барих зөвшөөрөл хүсч хандаад байсан ч сая ийнхүү зөвшөөрөл авсан байна. 

Өнгөрсөн 4-р сард өгсөн хүсэлтийн дагуу хий дамжуулах хоолойг 164 болон 147 км-ийн урттайгаар барих хоёр төрлийн маршрут гарган зөвшөөрөл хүсч байжээ. Тэгвэл Данийн эрх баригчид эдгээр хоёр чиглэлээс хамгийн богино, дөтийг нь сонгон зөвшөөрөл олгосон байна. Учир нь энэ чиглэл нь эдийн засгийн болоод эрчим хүчний, экологийн нормонд илүүтэй зохицож байгаа юм.

Олон улсын шинжээчид “Умардын урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойг Данийн нутгаар дамжуулан явуулах зөвшөөрөл авсныг Орос болон Германы хувьд ихээхэн ач холбогдолтой шийдвэр гэж дүгнэж байна. “Умардын урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойг 2019 оны сүүлчээр барьж дуусган, ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа юм.