Технологи

ОУСС дээр ажиллаж байгаа сансрын нисэгчид сансрын уудмаас шинэ оны баярын мэнд хүргэжээ. Сансрын уудамд ажиллаж байгаа ОУСС-ын багийнхан дэлхийг тойрон цагийн бүслүүрийн дагуу нийтдээ 15 удаа шинэ онтой золгосон байна. 

ОУ-ын станц дээр ажиллаж байгаа сансрын нисэгчдийн баг сансрын уудмаас эх дэлхийнхээ иргэдэд шинэ он солигдож байгаад баяр хүргэжээ. Оросын сансрын нисэгч Александр Скворцов, Олег Скрипочка, Америкийн астронавт Кристина Кук, Эндрю Морган, Жессика Меир болон Италийн сансрын нисэгч Лука Пармитано нар сансрын хөлгөөсөө баяр хүргэсэн байна. ОУСС дээр 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаагийн хоёр нь эмэгтэй сансрын нисэгч байгаа юм. Олон улсын станцын багийг Оросын сансрын нисэгч Александр Скворцов удирдаж байгаа. Багийн ахлагч тэрээр сансрын уудмаас мэндчилэн айлчлан ирсэн 2020 ондоо азтай хийморьтой, амжилт бүтээлээр дүүрэн байхыг билгэджээ. ОУСС-ын багийнхан дэлхийг тойрон нисэхдээ цагийн бүслүүрийн дагуу шинэ онтой 15 удаа золгосон байна. Ингэхдээ Москвагийн цагаар тэд шинэ оноо Номхон далай дээгүүр, Гринвичийн цагаар Сибирийн нутаг дээгүүр, Байгаль нуурын орчимд, Америкийн Хьюстоны цагаар Атлантын далай дээгүүр өнгөрөхдөө шинэ онтой золгосон байна.