Технологи

Өмнөд Солонгосын Хьюндай компани, мөн дэлхий дахинд сүлжээтэй такси үйлчилгээний Убер компаниуд хамтран нисдэг такси бүтээх шинэ концепт загвар гарган, хамтарсан төсөл боловсруулан ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ.

Америкийн Лас Вегас хотноо болж байгаа Consumer Electronics Show олон улсын үзэсгэлэнгийн үеэр Hyundai , Uber компаниуд хамтарсан төслөө танилцуулжээ. Urban Air Taxi нэртэй төслийн хүрээнд Хьюндай компани агаараар зорчих нисдэг такси бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Хьюндай компани Hyundai S-A1 нэртэй конвертоплан зохион бүтээх ажилдаа хэдийнэ орж, техникийн хувьд концепт загвараа гаргаад байгаа юм. Энэ нь цагт 290 км хүртэл хурдлах чадвартай, 600 метрийн өндөрт нислэг хийх, нэг удаагийн цэнэглэлтээр 100 км хүртэлх зай туулах, жолоочоос гадна 4 хүний суудалтай машин байх юм.