Путин: Залгамжлагчийн тухай хэлэх эрт байна

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас түүнийг төрийн эрхээс буусны дараа Орос орныг хэн тэргүүлэх, түүний залгамжлагч хэн байх талаар хамгийн их асууж сонирхдог. Москва хотноо болсон “Оросын эрчим хүчний долоо хоног” чуулганы үеэр ч энэ асуултыг Путинд тавьж, энэ талаар Оросын төрийн тэргүүн байр сууриа илэрхийлжээ.

Владимир Путин дээрх асуултад ОХУ-ын Үндсэн хууль түүнд дахин нэг удаа суудалдаа улиран өрсөлдөх эрх олгож байгаа. Гэсэн ч цаг хугацаанаас нь өмнө түүний залгамжлагчийн асуудал үргэлж босч ирдэг нь улс орны дотоодын байдлыг тогтворгүйжүүлж байгаа нэгэн хүчин зүйл болоод байгааг сануулж, цагийн асуудлыг цагт нь сөхөхийг хүсчээ.

Путин энэ талаар ярихдаа: -Би иймэрхүү асуултаас аль болох зайлсхийдэг. Ирэх ерөнхийлөгчийн сонгууль хүртэл зай байна. Тэр хооронд өнөөдөр улсынхаа тэргүүний хувиар би ажлаа тайван хиймээр байна. Путиныг хэн залгамжлах вэ гэсэн асуултын хариу ирээдүйд л тодорхой болно. Тиймээс улс орныг талцуулсан, нөхцөл байдлыг тогтворгүйтүүлэх гэсэн иймэрхүү асуултаа түр хойш тавихыг хүсч байна гэжээ.

Владимир Путин анх 2000 онд 48 настайдаа улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдож байсан. Улмаар 2004, 2012, 2018 онуудад ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлэн, төрийн тэргүүний албан сэнтийдээ улиран суусан. ОХУ-д өнгөрсөн 4-р сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Путин хүсвэл 2024, 2030 онуудад болох ерөнхийлөгчийн сонгуульд улиран өрсөлдөх эрхтэй юм. Хэрвээ Путин төрийн эрхээс энэ чигээр буухгүй бол 84 нас хүртлээ улс орноо тэргүүлэх боломжтой гэнэ.