Технологи

ОУ-ын автомашины үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 9-р сарын 2-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 10-р сарын 5 хүртэл үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэн нь хоёр жилд нэг удаа Бээжин хотод зохион байгуулагддаг.

Үзэсгэлэн нь БНХАУ болон дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том автомашины үзэсгэлэнгийн нэг юм. Үзэсгэлэнд 785 автомашины загварыг танилцуулсан байна. Үүнээс цахилгаан машин үйлдвэрлэл нь байгальд ээлтэй гэдэг утгаараа илүү олон үйлдвэрлэгдсэн байв. Түүнчлэн шинэ загварын машинуудад 5G системийг суурьлуулан, 2022 оноос ихээр үйлдвэрлэгдэх ажил явагдах төлөвтэй байна.  30 гаруй ОУ-ын машин үйлдвэрлэгч компаниуд энэхүү үзэсгэлэнд оролцож байгаагаас дурдвал, Porsche, Lamborghini, Bentley, Rolls Royce, BMW нар оролцож байгаа юм.