Монголын тухай дэлхий дахинаа

ДЭМБ-аас Монгол улсад хүйтэн сэрүүний улирал ирж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан 5 мянган хүн тун Осельтамивир эм хандивлажээ.

Монгол улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица 25 мянган долларын үнэ бүхий эм бэлдмэлийг Монгол улсын Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлд хүлээлгэн өгчээ.

Эрүүл мэндийн сайд Сарангэрэл: -Амьсгалын замын томуугийн халдварт өвчин өвлийн хүйтний улиралд идэвхждэг. Тиймээс ДЭМБ-аас Монгол улсад хандивласан томуугийн эсрэг эм бэлдмэлийг бид юуны түрүүнд нийслэл Улаанбаатар хот дахь улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настнуудын эмчилгээнд зориулах болно гэжээ.

Осельтамивир эмийг анх Монгол улсад 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн байна.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com