Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсад “Монгол улс Аугаа Эх орны дайны ялалтын төлөө” нэртэй зохион бичлэгийн уралдаан зарлажээ. Зохион бичлэгийн уралдаанд Монголын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчид оролцох боломжтой юм.

Уралдааны гол зорилго нь Орос-Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэх, өсвөр насныханд дайны тухай үнэн бодит мэдээллийг хүргэж, Халхын гол, Аугаа Эх орны төлөөх дайнд оролцож явсан ахмад дайчиддаа хүндэтгэлтэй хандах, эх орон, ард түмнийхээ баатарлаг гавьяаг бахдан мандуулах зэрэгт оршиж байна.

Зохион бичлэгийн уралдаанд тэргүүлсэн оролцогчид ОХУ-ын хүссэн их дээд сургуульдаа үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг олгох юм. Уралдааныг Улаанбаатар хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв, “Монголын мэдээ” сонин, мөн Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ, Монгол улсын БСШУСпортын яамнаас хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: https://pobedarf.ru