Монголын тухай дэлхий дахинаа

Энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо ОУЦЭХА-гийн 63 дахь удаагийн чуулган болж өнгөрлөө. Олон улсын цөмийн байгууллагын нэгдсэн чуулганд дэлхийн 171 улс орон, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3 мянга гаруй төлөөлөгч оролцжээ.

Монгол улсыг төлөөлөн ОУЦЭХА-гийн чуулганд энэ байгууллагад байнгын төлөөлөгчөөр суугаа Баттунгалаг оролцож, чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцон, үг хэлжээ. Тэрээр цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, анагаах ухаан, ХАА, байгаль орчныг хамгаалахад цөмийн технологийг нэвтрүүлэх, мөн эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад олон улсын энэ байгууллагын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглэжээ. Түүнчлэн ОУЦЭХА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн дүнг танилцуулсан байна.