Монголын тухай дэлхий дахинаа

Судас бүдүүрэх өвчин буюу варикоз өвчнийг анагаах тал дээр мэргэшсэн Өмнөд Солонгосын Ledas Varicose Vein эмнэлэг Монгол улстай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Бусан хотноо байрлах энэ эмнэлэг Монгол улсын эрүүл мэндийн салбарын хоёр байгууллагатай хамтран Монгол улсад эмчилгээ үйлчилгээ явуулах, хамтарч ажиллахаар тогтсон байна. 

Түүнчлэн Монгол Улстай эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан байна.