Гаага дахь шүүх MH-17 онгоцны ослын хэргийн дагуу

Үйл явдал

Нидерландын Гаага дахь олон улсын эрүүгийн шүүх ирэх 2022 оны сүүлч гэхэд Донбассын тэнгэрт осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн компанийн Боинг онгоцны ослын дагуух эцсийн шийдвэрээ гаргахаар төлөвлөж байна.

Гаагийн шүүхийн шүүгч Хендрик Стейнхёйсийн мэдэгдсэнээр Малайзын Боинг онгоцны хэрэг мөрдөн шалгах үйл явцын үеэр хэт их баримт нотолгоо, материал цугласнаас удааширч, эдгээрийг нэг бүрчлэн судлах шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Гаагийн шүүхэд одоо Боинг онгоцны багийн гишүүд болон зорчигчдын ар гэрийнхний мэдүүлэг, гомдол саналыг сонсч байгаа юм. Малайзын иргэний агаарын тээврийн Боинг-777 онгоцыг 2014 он 7-р сарын 17-нд Донбассын агаарын хилд Оросын Бук загварын пуужингийн комплексоор харван унагасан юм. Оросын тал Малайзын онгоцны ослын хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгээ мэдэгдсэн ч энэ дагуу мөрдөн шалгах ажил явуулжээ.