ИТАЛИ: Вакцин хийлгэхээс татгалзахыг бусдад уриалж буй 17 хүний орон гэрт нэгжлэг явуулжээ

Үйл явдал

Италийн хууль хүчний байгууллагынхан коронавирусний эсрэг вакцин хийлгэхээс татгалзан, бусдыг мөн дархлаажуулалтаас түтгэлзэхийг уриалж байгаа нэр бүхий 17 хүний орон гэрт нэгжлэг явуулжээ. 

Италийн цагдаа нар салан тусгаарлах үзэл бүхий нэр бүхий 17 хүний гэрт үзлэг нэгжлэг явуулжээ.

Цагдаагийн байгууллагын тогтоосноор эдгээр хүмүүс интернэтийн Telegram дахь хаалттай чат группт хоорондоо харилцан, “Дарангуйллыг зогсооё” гэсэн нэрэн дор төр засгийн эрх мэдэлтнүүдийн эсрэг халдлага үйлдэхээр үгсэн хуйвалдаж байжээ.

Тэд хүн амыг хүчээр дархлаажуулалтад хамруулахыг шаардаж байгаа улс төрчид, олон нийтийн зүтгэлтнүүд, тэр дундаа ерөнхий сайд Марио Драги-гийн эсрэг зэр зэвсэг ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.