Нью Дели хотод байгаль экологийн асуудлаас шалтгаалан хөл хорио тогтоосон байна

Үйл явдал

Энэтхэгийн Нью Дели хотод ээлжит карантин, хөл хорио тогтоожээ. Гэхдээ энэ удаад цар тахлын халдвараас бус харин байгаль экологийн асуудлаас шалтгаалан хориг тогтоосон байна. 

Энэтхэгийн Дээд шүүх нийслэл Нью Дели хотод агаарын чанар муудаж, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байгаагаас шалтгаалан локдаун, карантин тогтоох шийдвэр гаргажээ.

Нью Дели хотноо сургуулиудын хичээлийг завсарлуулж, хүүхэд багачуудыг хортой агаараар амьсгалуулахгүйн тулд гэрт нь өнжөөхөөр болсон байна. Мэргэжилтнүүдийн тогтоосноор Нью Делид агаарын бохирдлын хэмжээ жирийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 10 дахин бохирдолттой байгаа юм.

Агаарын чанар муудаж байгаа нь хотын хөл хөдөлгөөн, машин тэрэгний угаар, тариалангийн талбайд үлдсэн шар өвсийг шатааж байгаатай холбоотой гэж үзэж байна.