Дуудлага худалдаагаар Наполеон Бонапартын сэлмийг үнэ хаялцуулан зарна

Үйл явдал

АНУ-д мөн олны анхаарлыг татсан дуудлага худалдаа болох гэж байна. Дуудлага худалдаагаар Францын эзэн хаан Наполеон Бонапартын сэлмийг үнэ хаялцуулан зарах гэж байгаа юм. 

Дуудлага худалдаагаар түүнчлэн Наполеон Бонапартын эдэлж хэрэглэж байсан маш тансаг хийц бүхий 4 гар буу, сумны дайз болон сэлмийг нь худалдах гэнэ. Бонапарт энэ сэлмээ “500 зуутын зөвлөл”-д барьж ирэн, улмаар хурлыг тарааж байжээ.

Сүүлд Францын эзэн хаан өөрийн сэлмийг туслах Жюнод бэлэглэсэн байна. Бонапартын сэлмийг дуудлага худалдааг зохион байгуулагчид 1,5-3,5 сая доллар хүрч зарагдана гэж тооцож байна.