Украин Улс АНУ-аас эргүүлийн хөлөг онгоцнууд хүлээн авчээ

Үйл явдал

Украин улс АНУ-аас эргүүлийн хөлөг онгоцнууд хүлээн авчээ. Эдгээр хөлөг онгоцнууд нь Хар тэнгисийн болон Азовын тэнгисийн уснаа эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэх юм. 

АНУ, Украины талд Айленд нэртэй хоёр эргүүлийн хөлөг онгоц нийлүүлжээ. Эдгээр хөлгийг Америкийн талаас Киевт үзүүлж байгаа тусламжийн хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн байна. Айленд хөлөг онгоцны нэг нь Хар далайн уснаа, нөгөө нь Азовын тэнгист аюулгүй байдлыг хамгаалан, эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэх юм. Хөлөг онгоцнуудыг Украин рүү илгээхээс өмнө Америкийн тал техникийн бүх талын үзлэгт хамруулсан байна. Америкийн тал Айленд эргүүлийн хөлөг онгоцоо түүнчлэн Украинаас гадна Гүрж, Пакистан, Коста-Рика зэрэг улсад нийлүүлжээ.