АНУ-ын Флорид мужид торнадо дэгдэн, хэдэн арван барилга байшинг сүйтгэжээ

Үйл явдал

Америкийн Флорид мужид байгалийн онц үзэгдэл нүүрлэн торнадо буюу хүчтэй хуй салхи дэгджээ.

Флорид мужийн Ли тойрогт хүчтэй хуй салхины улмаас трейлер-паркад байсан хэдэн арван автофургон сүйджээ. 

Авто-фургонд амьдардаг хэдэн зуун иргэн хүчтэй хуй салхины улмаас орох оронгүй хоцорсон байна. Түүнчлэн торнадогийн улмаас эрчим хүчний шугам тасалдан 7 мянган айл өрх гэрэл цахилгаангүй хоцорчээ. Шарлоттад гамшигт үзэгдлийн улмаас 4 хүн гэмтэл бэртэл авчээ. Америкийн зүүн өмнөд эрэг дагуух нутгаар өргөн зурвас газрыг хамран хүчтэй хуй салхи дэгдээд байгаа юм. Даваа гарагийн байдлаар энэ бүс нутагт 180 мянган айл өрх гэрэл цахилгаангүй хоцорсон байна. Түүнчлэн гамшигт үзэгдлийн улмаас 3 мянга гаруй нислэг цуцлагдан хойшлогджээ. Байгалийн гамшигт үзэгдэл араасаа мөсөн бороо, цас, хүчтэй салхи шуурга дагуулсан байна. Цаг агаарын таагүй байдалд Америкийн 50 сая иргэн ямар нэгэн байдлаар өртжээ.