Сирийн хойд хэсгийн нутгаар цаг агаар огцом хүйтэрч, их хэмжээний цас оржээ

Үйл явдал

Сирийн хойд хэсгээр үргэлжлэн орсон их цасны улмаас Алеппо орчмын дүрвэгсдийн хуарангууд цасанд дарагдаад байна.

Их орсон цаснаас болж майханд амьдарч байгаа дүрвэгсэд хүнд байдалд байгаа юм. НҮБ-ын төлөөлөгчийн газрын мэдээлж байгаагаар майхан нь цасанд дарагдсанаас нэг хүүхэд амиа алджээ. Түүнчлэн бараг 400-аад айл өрх буюу нийтдээ 2 мянгаад хүн майхан сав нь нимгэн учраас цаг агаар огцом хүйтэрснээс даарч осгож болзошгүй нөхцөл байдалд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Мөн их орсон цаснаас шалтгаалан зам гүүрүүд хаагдан, тусламж хүргэх ажил удааширчээ.